НӨАТ-аас чөлөөлөх тухай хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.30-нд нийтлэгдсэн

НӨАТ-аас чөлөөлөх тухай хэлэлцэнэ

НӨАТ-аас чөлөөлөх тухай хэлэлцэнэ

1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгээс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

 2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
  • Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
  • Бусад.

 3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /хэлэлцэх эсэх/.

 4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Газрын тухай, Газрын кадастрын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж