НӨАТ-аас чөлөөлөх тухай хэлэлцэнэ
1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгээс өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
- Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
- Бусад.
3. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/.
4. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 12.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Газрын тухай, Газрын кадастрын тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/.