Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчмоор 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 13-15 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт : 26 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт
877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Эх сурвалж: www.tsag-agaar.mn