“Ийгл ньюс” хөтөлбөр шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

“Ийгл ньюс” хөтөлбөр шилдгээр шалгарлаа

Монголын телевизүүдийн холбооноос зохион байгуулдаг “Алтан шонхор” наадмын энэ жилийн шилдгүүд тодорлоо. Зургаа дахь жилдээ зохион байгуулсан “Алтан шонхор-2011” наадам өнөөдөр SS Club-т  болж, 11 телевизийн уран бүтээлчид 19 номинацид бүтээлүүдээ нэр дэвшүүлэн өрсөлдөв. Тус наадмын Шилдэг мэдээллийн хөтөлбөр номинацид “Ийгл ньюс” телевизийн “Ийгл ньюс” мэдээллийн хөтөлбөр шалгарсан бол мөн тус телевизийн сэтгүүлч М.Батдорж оны шилдэг сэтгүүлчээр тодорч, “Алтан шонхор”-ын эзэн боллоо. Түүнчлэн наадмын шилдэг хүүхдийн нэвтрүүлгээр “Боловсрол суваг” телевизийн “Бонго”, шилдэг спортын хөтөлбөрөөр “Score News” /”Боловсрол суваг”/, шилдэг тайз засалтаар “50 саяын уналт” /”Боловсрол суваг”/ нэвтрүүлэг тус тус шалгарлаа.

“Алтан шонхор-2011” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

  • Шилдэг мэдээллийн хөтөлбөр – “Ийгл ньюс” /”Ийгл ньюс” телевиз/
  • Шилдэг төсөл – “Making the Band” /MN25/
  • Шилдэг баримтат кино – “Өвгөн ганц мод” /NTV/
  • Шилдэг цэнгээнт нэвтрүүлэг – “Их хотын үдэш” /MN25/
  • Шилдэг тайз засалт – “50 саяын уналт” /”Боловсрол суваг” телевиз/
  • Шилдэг график дизайн – “Шинэ дэлхий” телевиз
  • Шилдэг хүүхдийн нэвтрүүлэг – “Бонго” /”Боловсрол суваг” телевиз/
  • Шилдэг хөтлөгч – Э.Уянга /MN25/
  • Шилдэг сэтгүүлч – М.Батдорж /”Ийгл ньюс” телевиз/
  • Шилдэг инженер – ТМ телевиз
  • Шилдэг зураглаач – н.Цэрэннадмид /UBS/
  • Шилдэг найруулагч – н.Энхтуяа /MN25/
  • Шилдэг спортын хөтөлбөр – “Score News” /”Боловсрол суваг” телевиз/
  • Шилдэг кино алба – ТВ5 телевизийн кино алба
  • Шилдэг орон нутгийн телевиз – Дархан-Уул аймгийн телевиз
  • Шилдэг олон ангит кино – “Гэр” /SBN/
  • Шилдэг нийгэм, эдийн засгийн нэвтрүүлэг – “Бизнесийн давлагаа” /BTV/
  • Шилдэг танин мэдэхүйн нэвтрүүлэг – "To be or not to be” /UBS/

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж