АН-ынхан Үндэсний эрх чөлөөний одон авлаа

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

АН-ынхан Үндэсний эрх чөлөөний одон авлаа

Үндэсний эрх
чөлөө, тусгаар тогтнолоо баталгаажуулсны 100 жилийн ойн хүрээнд Төрийн ордонд
шагналын хур бууж, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд энгэртээ одон
гялалзуулж байна. Тодруулбал, Үндэсний эрх чөлөөний одонгоор УИХ-ын дэд дарга
Г.Батхүү, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ц.Баярсайхан, Сангийн
сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар шагнагдлаа. Шагналыг Ардчилсан
намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг намын нөхөддөө гардуулсан юм. Мөн
тэрбээр өөрөө энэхүү Үндэсний эрх чөлөөний одонг энгэртээ гялалзуулаад байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж