Америкийн гар утасны мэдээллийн вэб сайтад ажиллаж байсан нэгэн эрийг “Twitter”-ийн дэмжигчдийг нь хулгайлсан хэмээн шүүхэд өгчээ. Ноа Кравиц тус вэб сайтад ажиллаж байхдаа @Phonedog_Noah нэрээр 17,000 жиргээчдийг араасаа дагуулсан ч ажлаас халагдахдаа “Twitter”-ийн нэрээ сольсноос дээрх хэрэг мандсан байна. Тус вэб сайт Ноад алдсан “Twitter”-ийн дэмжигч тус бүрийн хариуд 370,000 ам.доллар нэхэмжилжээ. Харин Кравиц хэлэхдээ түүнийг ажлаас халагдахад эзэн нь “Twitter”-ийн нэрээ ашиглаж болно гэж хэлсэн гэжээ. Кравицийг тус мэдээллийн вэб сайтад блогчноор ажилласнаас хойш 17,000 жиргээчид 22,000 болтлоо өссөн ажээ.
Н.Энх