Спиртэд хордсон ажилчин нас баржээ

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Спиртэд хордсон ажилчин нас баржээ

Оюутолгой ХХК-ийн гэрээт компанийн спиртийн хольц бүхий шингэнд хордсоны улмаас эмчлүүлж байсан ажилтан энэ сарын 27-28-нд шилжих шөнө  нас баржээ. Талийгаач Оюутолгой төслийн талбай дээр 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр спиртийн хольцтой шингэн уусны улмаас хордлогод орж, Улаанбаатар хотод эмчлүүлж байсан хоёр ажилчны нэг нь юм. Харин эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нөгөө ажилчны биеийн байдал тогтвортой, сайжирч байгаа аж. Эдгээр ажилчид тухайн хэрэг гарсан өдөр ажил тарсны дараа спиртын хольц бүхий шингэн уусныг мэргэжлийн байгууллагууд тогтоосон юм. Одоогоор цагдаагийн байгууллага хэргийг шалгаж буй бөгөөд компанийн зүгээс шаардлагатай арга хэмжээг авч, хамтран ажиллаж байгаа талаар Оюутолгой компаниас мэдэгдлээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж