Хүний эрхэд хяналт тавих төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Хүний эрхэд хяналт тавих төсөл хэрэгжүүлнэ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Хүний эрхэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон байна. Харин энэхүү баримт бичигт Хүний эрхийн үндэсний комиссын дарга дарга Ж.Бямбадорж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч С.Синаноглу нар өчигдөр гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хүний эрхийг хөхүүлэн дэмжих, хамгаалах үндэсний тогтолцоог бэхжүүлэх зорилготой уг төслийг хэрэгжүүлэгч нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс байх аж. Төслийн хүрээнд хүний эрхийг хамгаалах, дэмжих үндэсний тогтолцоог боловсронгуй болгох талаар Монгол Улсын Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хооронд байгуулсан хэлэлцээрийн нэг хэсэг юм. Төслийн зорилт нь Монгол Улсын өнөөгийн хөгжлийн нөхцөлд үүсэн бий болж буй хүний эрхийн асуудлууд болон тодорхой бүлгүүдэд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар судалж, илтгэл боловсруулах, хүний эрхийн талаар үүрэг хүлээсэн этгээдээр асуудлыг шийдүүлэх, холбогдох байгууллагуудтай бодлогын асуудлаар зөвлөлдөх болон олон нийтэд боловсрол олгохтой холбоотой Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын чадавхийг сайжруулахад чиглэх аж. Мөн энэ онд тус комиссын чадавхид хийсэн үнэлгээ болон Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээний үндсэн дээр авч буй арга хэмжээ бөгөөд тэдгээр үнэлгээний ажлаас гаргасан санал зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж