Нийт 46 үнэт цаас арилжигдсанаас 29 үнэт цаасны ханш өсч, 8 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20581.08 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 1016.25 нэгжээр буюу 5.19%-иар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 83.2 тэрбум төгрөг болсон байна. 2011 онд 251 удаагийн үнэт цаасны арилжаагаар 122.7 сая ширхэг хувьцааг 109.0 тэрбум төгрөгөөр, 2.4 сая ширхэг Засгийн газрын бондыг 236.7 тэрбум төгрөгөөр, 439.5 мянган ширхэг компанийн бондыг 4.4 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 350.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4124 удаагийн арилжаагаар 867.0 сая ширхэг үнэт цаас арилжиж, 827.8 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.