Төв банк бодлогын хүүг өсгөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Төв банк бодлогын хүүг өсгөхгүй

Монголбанкныхан бодлогын хүүг өсгөхгүй, өнөөгийнхөө төвшинд барьж байх шийдвэрт хүрснээ өчигдөр мэдэгдлээ. Одоогоор төв банкны бодлогын хүү 12.25 хувьтай байна. Энэ оны төвшинд төв банк бодлогын хүүгээ гурван удаа өсгөсөн юм. Төв банкны удирдлагуудын хэлснээр бол бодлогын хүүг нэмэхгүй, удаан тогтвортойгоор барих шийдвэр ирэх онд үргэлжлэх аж. Харин сүүлийн үед ам.доллартай харьцах төгрөгийн ханш сулрах болсон шалтгааныг Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцэл, статистик судалгааны хэлтсийн захирал “Сүүлийн саруудад валютын гадагшлах урсгал давамгайлснаас үүдэлтэй. Энэ нь тийм ч ноцтой зүйл биш, түр зуурын чанартай үзэгдэл байж болох талтай” гэж тайлбарлалаа. Цаашид Монголбанк төгрөгийн ханшийн суларч буй бодит шалтгааныг тогтоох хийгээд ханш улам унахаас сэргийлэх арга хэмжээг тухай бүрт нь авах юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж