
Иран, Пакистан, Бангладеш, Шри-Ланк, Австрали, Тайланд зэрэг 10 гаруй улсад бүтээгдэхүүнээ экспортолдог. 1995 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд экспортын хэмжээ 2 тэрбум долларт хүрсэн тухай үйлдвэрийн дарга Дун Сяо Фун танилцууллаа.Дараа нь Ерөнхийлөгч , Хаоюэ корпорацитай танилцлаа. Тус корпораци нь мах , махан бүтээгдэхүүн, хүнс, эм био бэлдмэл, арьс боловсруулах цогц үйлдвэрлэл эрхэлдэг, энэ чиглэлээр улсдаа тэргүүлдэг үйлдвэр юм байна. Жилд 2 сая орчим үхэр нядалж мах, махан бүтээгдэхүүнээ дэлхийн 20 гаруй оронд нийлүүлж байна. Ингэхдээ тухайн орнуудын стандартын дагуу бүтээгдэхүүнээ бэлддэг байна. Хятадын экспортын махан бүтээгдэхүүний гуравны нэгийг дангаараа үйлдвэрлэж, Жилинь мужийн төдийгүй зэргэлдээх хоёр мужийн нэг сая гаруй иргэнийг ажлаар хангадаг.Үхрийн дотор мах, арьс шир, яс, чөмөг зэргийг ашиглан үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийнх нь чанар, хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж дэлхийн зах зээлд хамгийн өндөр өрсөлдөх чадвартай үйлдвэрүүдийн нэг болж чаджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд 40 гаруй аж ахуйн нэгжийг төлөөлсөн бизнесменүүд багтаж байна. Тэдний дунд, банк, уул уурхай, барилга, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа хувийн хэвшлийн байгууллагынхан түлхүү байна.