Төрийн өргөөний тулганы галыг бадраав

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Төрийн өргөөний тулганы галыг бадраав

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд болон УИХ, Засгийн газрын гишүүд морилж, тулганы галыг бадраах ёслол үйлдлээ. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэртэй болох санаачлагыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр гаргаж, сар шинийн дараахан гэр барих их ёслолыг үйлдэж байлаа. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд зөвхөн хар хүн орох ёстой гэсэн хуучин уламжлалыг сэргээснээс өнөөдрийн энэхүү тулганы гал бадраах ёслолд эмэгтэй УИХ-ын гишүүд оролцож чадсангүй.

Гэрэл зургийг http://www.flickr.com/photos/anbuleg/ сайтаас ашиглав.



Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж