“Тарзан”-ы баатар 80 насалжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

“Тарзан”-ы баатар 80 насалжээ

Хамгийн анх 1930-аад оны үед “Тарзан” кинонд “тоглосон” шимпанзе саяхан 80 настайдаа үхсэн байна. “Тарзан”-ы тухай хэд хэдэн кинонд “тоглосон” жүжигчин шимпанзе Palm Harbor дахь дархан цаазат газарт амьдардаг байжээ. Чита хэмээх уг шимпанзе сарвуугаар зураг зурж, хөл бөмбөг үзэх дуртай байсан гэнэ. Дархан цаазат газрын нэгэн ажилтны хэлснээр Читаг 1960 онд тус газарт нутагшуулсан аж. Амьтны хүрээлэнд шимпанзе 35-45 жил амьдардаг боловч Чита ийм удаан насалсан нь тайлагдашгүй хэвээр байна. Шимпанзе цаасан дээр сарвуугаар зураг зурах дуртайгаас гадна муу хүн эсвэл тааламжгүй зүйл руу юм авч чулууддаг байсан гэнэ. Тэр бүү хэл Чита торон дотроо хүнийг есөн метр хүртэл өндөрт өргөж чаддаг байжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж