“South gobi Sands”-ын ажилчид гомдол гаргав

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

“South gobi Sands”-ын ажилчид гомдол гаргав

“Канад, Австрали, Индионез, Монголын гэхчлэн нийт 700 гаруй ажилтантай геологи, уул уурхайн “South gobi Sands” ХХК хууль зөрчиж байна” гэсэн мэдэгдлийг тус компанид ажиллаж байгаад халагдсан ажилтнууд өчигдөр хийлээ. 

Тэдний хэлснээр “South gobi Sands” ХХК 49 ажилтандаа 12 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд тухайн өдрөөр тэдний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тус компанийн удирдлагын тушаал гарсан байна. Мөн тэдгээр мэдэгдлийг ажилтан өөрийн зүгээс хүлээн авсан хүсэлтийг компанийн хүний нөөцөөс үйлдсэн тухай ажилтнууд ярив.

Эдгээр ажилчид энэхүү гэнэтийн цомхотголыг “Өнгөн талдаа орон тооны цомхотгол хэмээн ажилтнаа халж байгаа ч цаагуураа тус компанийн эсрэг чиглэгдэж болох Үйлдвэрчний эвлэлийг эсэргүүцэж байгаа үйлдэл” хэмээн үзэж буй аж. Тус компанийн 140 гаруй ажилчдын дэмжлэгээр нийгмийн халамжийг дэмжих, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, зохих ёсны хангамж эдлэхийг дэмжих Үйлдвэрчний эвлэл байгуулахаар хүсэлт гаргаад байсан аж. Тиймээс “South gobi Sands” ХХК-ийн ажилчид 49 хүнийг нэгэн зэрэг ажлаас халсан энэ үйлдлийг буруутгаж байгаа бөгөөд тэдний дунд банкнаас олон жилийн хугацаатай зээл авч, ажил амьдралаа зохицуулж явсан ажилтнууд цөөнгүй байсан нь бэрхшээл учруулж буйг онцолсон юм.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж