Амь үрэгдэгсдийн ар гэрт нэг сая тегрөг өгнө гэв

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Амь үрэгдэгсдийн ар гэрт нэг сая тегрөг өгнө гэв

Казахстаны Засгийн газраас Жанаозен районд үймээн гарах үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд нөхөн олговор төлөхөөр амласан байна. Хотыг үймээний ул мөрөөс салгах улсын комиссийн дарга Умирзак Шукеев амь үрэгдэгсдийн ар гэрт тус бүр нэг сая тенге /6700 орчим ам.доллар/, хэлмэгдэгсдэд тус бүр 500 мянган тенге олгоно гэжээ. Түүнчлэн эрх баригчдын зүгээс хотыг сэргээн босгох ажилд 150 сая тенге гаргахаар шийдвэрлэсэн байна.

Казахстаны Мангистау мужийн Жанаозен хотод гарсан эмх замбараагүй байдлын улмаас 16 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархтсан гэх албан ёсны мэдээ бий. Харин албан бус мэдээгээр хэлмэгдэгсдийн тоо дээрхээс ч илүү ажээ. Жанаозен хотод арванхоёрдугаар сарын 16-нд эхэлсэн үймээний улмаас 17-ноос эхлэн ирэх нэгдүгээр сарын 5 хүртэл тус хотод онц байдал зарлаад байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж