МҮХАҮТанхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд болон бизнес эрхлэгчдийг тодруулдаг “ENTREPRENEUR-2011” шалгаруулалтад “М-Си-Эс Кока-Кола” ХХК 2011 оны Онцлох аж ахуйн нэгж “МӨНГӨН MERCURY ГРАН-ПРИ ШАГНАЛЫН ЭЗЭН” боллоо.
2011 онд салбартаа тэргүүлэн, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж, оны байгальд ээлтэй цэвэр үйлдвэрлэгч, хямралын эсрэг менежментийг амжилттай хэрэгжүүлэгч, улсад татвар төлөлтөөрөө дээгүүр байр эзэлж яваа зэрэг нийгэмд хэрэглэгч харилцагчийнхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж байгаа энэ компанийн ололт амжилтыг МҮХАҮТ-аас дүгнэлээ.
“М-Си-Эс Кока Кола” компани одоогоор Монголын зах зээлд 9 брэндийн 32 нэр төрлийн бүтээгдэхүүнийг импортоор, 6 брэндийн 39 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэн нийлүүлж байна. Тус компанид найман албаны 500 гаруй ажилтан ажиллагсад ажиллаж байна. Үүнээс үйлдвэрлэлийн албанд 120 орчим ажилчид 4 ээлжээр 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, дэлхийн нэртэй брэндийг лабораторийн чанд хяналтан доор чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн ард түмэндээ хүргэж байдаг.