Нийслэлийн бэлэг хүүхдүүдэд очлоо

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн бэлэг хүүхдүүдэд очлоо

Жил бүрийн шинэ жилийн баяраар нийслэлийн эмзэг бүлгийн өрхийн  хүүхдүүдэд бэлэг өгч баярлуулдаг уламжлал бий. Энэ жил уг ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж, хүүхдүүдэд бэлэг гардуулах арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд өнөөдөр зохион  байгууллаа. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 800 гаруй хүүхдийг хамруулснаас өнөөдөр төвийн зургаан дүүргийн 650 хүүхэд бэлгээ гардаж авчээ. Харин алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүдээс хамрагдсан эмзэг бүлгийн хүүхдүүдийн бэлгийг харьяа дүүргийн тамгын газраар дамжуулан өгчээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын захирамжаар энэхүү ажилд  нийслэлийн  төсвөөс 12 сая төгрөг зарцуулжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж