“Хуурамч протокол” тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

“Хуурамч протокол” тэргүүлж байна

“Биелэгдэшгүй даалгавар”-ын дөрөв дэх даалгавар “Хуурамч протокол” кино шинэ жилийн өмнөх долоо хоногт АНУ-д дөрөв дэх өдрөө “box office”-ыг тэргүүлж байна. Том Крузийн тоглосон “Хуурамч протокол” 46.2 сая ам.долларын ашгаар “Шерлок Холмс”-ыг ухрааж, хоёрдугаарт үлдээжээ. Гуравдугаарт “Alvin and The Chipmunks” 20 сая ам.долларын ашигтайгээр гуравдугаарт оржээ. “Луугийн шивээстэй бүсгүй” киноны Америк хувилбар энэ удаа “box office”-ын дөрөвдүгээрт бичигдсэн бол Стивен Спильбергийн бүтээл “Tintin” ашиг орлогоороо “box office”-ын тавдугаарт бичигдэж байна. Адал явдлын эрэлд гарсан хүүгийн тухай өгүүлэх уг кино Америкт Зул сарын баяраар нээлтээ хийснээс хойш даруй 16.1 сая ам.долларын ашиг олжээ. Харин Майкл Морпургогийн зохиолоос сэдэвлэн Спильберг найруулсан  “War Horse” өнгөрсөн ням гаригт нээлтээ хийснээс хойш 15 сая ам.долларын ашиг олжээ. “box office”-ын шилдэг аравт жүжигчин Мэтт Дэмонд, Скарлет Йохансен нарын тоглосон “We Bought a Zoo”, “Darkest Hour” багтсан байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж