“Хурга майлахаа болино” үүрд хадгалагдав | News.MN

“Хурга майлахаа болино” үүрд хадгалагдав

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

“Хурга майлахаа болино” үүрд хадгалагдав

“Хурга майлахаа болино” үүрд хадгалагдав

Цуврал алуурчин Ханнибал Лекторын тухай өгүүлдэг “Хурга майлахаа болино” киног Үндэсний киноны өв санд бүртгэж, Америкийн  Конгрессын номын санд хадгалахаар болжээ. Холливудын жүжигчин Энтони Хопкинс, Жоди Постер нар гол дүрд нь тоглосон уг триллер кино 1991 онд “Оскар”-ын шагнал хүртэж байсан юм. Америкийн үндэсний киноны өв санд мөн жүжигчин Том Хэнксийн тоглосон “Форест Гамп”, Диснейн классик “Бэмби” хүүхэлдэйн кино болон дуугүй киноны мастер Чарли Чаплины “Хүүхэд” киног бүртгэсэн байна. Дээрх киног олон нийтээс хамгийн их санал авсан 2,228 бүтээлээс шалгаруулжээ. Үндэсний киноны өв санд бүртгэх гол шалгуур нь “Түүхэн, соёлын дурсгал болсон, уран сайхны бүтээл байх ёстой ажээ. Уг бүртгэлд Сэлли Филдийн 1979 онд “Норма Рэй”, 1992 онд Роберт Родригезийн бүтээл “Эль Мариачи” зэрэг киног мөн бүртгэсэн. Үндэсний киноны өвд хамгийн анх бүртгэгдсэн нь 1912 оноос хойшхи дуугүй, хар цагаан кинонууд байжээ. Конгрессын номын санд 1987 оноос хойш ажиллаж буй Жеймс Биллингтон “Эдгээр кинонууд бол Америкийн соёлд онцгой үүрэг гүйцэтгэсэн шидээвэр бүтээлүүд” гэж ярьсан байна.

Н.ЭНХ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1000 2011-12-29 202.72.247.58

шедевр /орос/ – шилдэг бүтээл

Avatar

Usa 2011-12-29 166.147.98.242

Uneheer goy chanuu shuu Ene chanuug uzeerei Deer ued ingej yrij blaa kk

Avatar

Зочин 2011-12-29 202.70.38.115

шидээвэр wahahahahahaa

Avatar

Зочин 2011-12-29 182.160.0.129

шедевр эргүү малаа элэнцгийб чинь шидээвэр вэ гах гах боловсролгуй сэтгүүлчдээ гэж

Avatar

aya 2011-12-29 203.91.117.19

god father yasan bol

Avatar

kuyt 2011-12-29 202.126.91.137

forrest gump nice kino zaaval uzeerei

Avatar

Зочин 2011-12-29 117.240.72.34

Гамп бол үнэнхээр сайхан кино Хааяа үзэхээр үнэнхээр хөгжилтэй бас сайхан кино АНУ-ын нэг үеийн түүхийн харуулсан гоё кино

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж