“Teddy” бамбаруушийг худалдаанаас татжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

“Teddy” бамбаруушийг худалдаанаас татжээ

Хүүхдийн тоглоом үйлдвэрлэгч “The Build-A-Bear” компани АНУ, Канадад худалдаанд гаргасан 300,000 гаруй “Teddy” бамбаруушийг эргүүлэн татаж буй талаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах агентлаг мэдэгджээ. Тус агентлагийн мэдээлж буйгаар бүтээгдэхүүнтэй холбоотой ямар нэгэн гомдол ирээгүй ч тоглоомон бамбарууш амархан урагдаж, салбардаг, хуванцар материалаар хийсэн,  нүд нь салж унавал хүүхэд залгиж болзошгүй аюултай гэж анхааруулсан байна. Тиймээс зүрхэн хээтэй “Teddy” бамбаруушийг худалдаж авсан хэрэглэгчдийг “The Build-A-Bear” компанид нэн даруй буцаан өгч, оронд нь тус  компанийн үйлдвэрлэсэн бусад чихмэл тоглоомоос сонгож авахыг уриалж байгаа гэнэ. Хятадад үйлдвэрлэсэн зүрхэн хээтэй “Teddy” бамбарууш АНУ-д 18 ам.доллараар худалдаанд гарсан юм байна. Уг чихмэл тоглоом “Build-A-Bear”-ийн дэлгүүр болон онлайнаар өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдаанд гарч эхэлжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж