Хоккейчин менежер Монголд зочлов

Хуучирсан мэдээ: 2011.12.29-нд нийтлэгдсэн

Хоккейчин менежер Монголд зочлов

Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин Олон улсын хоккейн холбооны болон, Азийн спорт хөгжлийн менежер ноён Харалд Спринфилдийг хүлээн авч уулзлаа.

Харалд Спринфилд 2011 оны 10 дугаар сард Азийг хариуцсан менежерээр томилогдсон бөгөөд Монгол улс түүний айлчилж буй 10 дахь орон ажээ. Тэрээр хэлэхдээ “Монгол орон газар зүйн байршлын хувьд Орос, Казахтай ойр байрладаг давуу талтай бөгөөд эдгээр орнууд Монголын багш, дасгалжуулагчид болон тамирчдыг бэлтгэж сургахад  туслах боломжтой” гэдгийг уламжилсан юм. Мөн Монголын хоккейн холбоотой хамтран богино болон урт хугацааны хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дурдаад Олон улсын хоккейн холбооноос бүхий л талаар тусалж дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр мэргэжлийн хоккейчин байсан бөгөөд гэмтлийн улмаас спортоо орхисон гэнэ. Австрийн залуу хоккейчдын багийг дасгалжуулж, мөн дэлхийн аваргыг зохион байгуулахад оролцож байсан туршлагатай аж.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж