Хятад сүүнээс хор илрэв

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Хятад сүүнээс хор илрэв

Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Хятадын тэргүүлэх “Mengniu Dairy Group” болон “Fujian Changfu Dairy Industry Group” компанийн бүтээгдэхүүнээс элэгний хорт хавдар үүсгэгч афлатоксин гэх хор илрэв.

Засгийн газрын комисс уг хорыг илрүүлсэн тухай “Mengniu Dairy Group” өөрөө энэ сарын 25-нд мэдээлжээ. Түүнчлэн хортой бүтээгдэхүүнийг бүгдийг нь устгасан гэв. “Bloomberg”-ийн мэдээлснээр “Fujian Changfu Dairy Industry Group” компанийн бүтээгдэхүүнээс афлатоксин гэх бодис илэрсэн байна. Тус хоёр компанийн бүтээгдэхүүнд афлатоксиний төвшин тогтоогдсон хэмжээнээс хоёр дахин их байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж