
Засгийн газрын комисс уг хорыг илрүүлсэн тухай “Mengniu Dairy Group” өөрөө энэ сарын 25-нд мэдээлжээ. Түүнчлэн хортой бүтээгдэхүүнийг бүгдийг нь устгасан гэв. “Bloomberg”-ийн мэдээлснээр “Fujian Changfu Dairy Industry Group” компанийн бүтээгдэхүүнээс афлатоксин гэх бодис илэрсэн байна. Тус хоёр компанийн бүтээгдэхүүнд афлатоксиний төвшин тогтоогдсон хэмжээнээс хоёр дахин их байсан гэнэ.