Оскарын шагналд нэр дэвшигчдийг тодруулахаар Кино Академийн 6000 гаруй гишүүдэд шуудангаар саналын хуудас илгээжээ. Тэд ирэх сарын 13-ныг хүртэл номинаци тус бүрт өөр өөрсдийн дэвшүүлэх бүтээл болон уран бүтээлчдийг жагсаан бичээд буцаан явуулна.
Төрөл тус бүрийн саналын хуудас өөр өөр өнгөтэй бөгөөд шилдэг кинонд нэр дэвшигчдийг гэхэд цагаан өнгийн хуудсанд бичнэ. “Оскар”-ын 24 номинациас 14-ийнх нь нэр дэвшигчдийг ийнхүү тодруулна. Үлдсэн номинацид сойх “морьд”-ыг тусгай комисс тодруулна.
Кино Академи дотроо салбар хороодтой бөгөөд хамгийн том нь 1100 гишүүнтэй жүжигчдийн хороо юм. Харин продюсеруудын хороо 450 гишүүнтэй ажээ.