Жүжигчин Леонардо Ди Каприогийн ээлжит бүсгүйгээр загвар өмсөгч, усны хувцас өмсдгөөрөө нэрд гарсан халуухан “сахиусан тэнгэр” тодорчээ. Тэрбээр “Victoria’s Secret”-ийн загвар өмсөгч 22 настай Эринь Хетертонтой хамт зоог барьж, хамтдаа харагдах болжээ. Энэ талаар хосууд одоохондоо албан ёсоор зарлаагүй байгаа ч олны нүдэнд ийнхүү ил гарах болсон нь зүгээр нэг учрал биш хэмээн “People” сэтгүүл онцолж байна.
У.Болор