Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг шүүх хурал олон сар хойшлогдсоны эцэст өнөөдөр эхэллээ. 30 гаруй жил Египетийн төрийн эрхийг барьсан Хосни Мубаракийг өнгөрсөн хоёрдугаар сард Египетэд өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнийг хүчээр тарааж, босогчдын эсрэг гал нээх тушаал өгсөн хэрэгт ял тулгаж байгаа юм. Гэвч Хосни Мубарак өөрт нь тулгасан ялыг үгүйсгэж байгаа юм байна. Эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр амиа алдагсдын ар гэрийнхэн шүүх хурлыг даргалж буй шүүгчийн эрхийг хасч, өөр шүүгч томилох хүсэлт дээд шүүхэд гаргасан ч түтгэлзсэн хариу авчээ.
Н.Энх