Ерөнхий сайд үг хэлж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд үг хэлж байна

УИХ-ын хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлж байна. Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэлсэн үгэндээ “Хоёр зуун дамжсан манжийн ноёрхлыг халж, эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд өвөг дээдэс маань эрслэн босч, эрх чөлөө туурга тусгаар улсыг байгуулсан юм. Энэ үеэс анхны таван яам байгуулагдсан түүхтэй. Гэвч 1919 онд харийн түрэмгийлэл нэвтрэн орж ирснээр автономит Засгийг түлхэн унагасан ч 1921 оны Ардын хувьсгалаар эргүүлж алдсан эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсан юм” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Одоо харин Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийж байна. Уул уурхайн эрчимтэй хөгжлийг даган эдийн засаг хурдацтай өсч буй бөгөөд энэхүү өсөлтийг хүнийхээ хөгжилд чиглүүлэхийн тулд тууштай бодлого хэрэгжүүлж буйг тэмдэглэлээ. Тэр дундаа монгол хүн эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай орлоготой байж гэмээнэ улс орон хөгжинө гэж үзэж, энэхүү бодлогыг чиг шугамаа болгон ажиллаж буйг санууллаа.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж