ХААИС Лаосын талтай хамтран ажиллахаар тохиролцов

Хуучирсан мэдээ: 2010.03.02-нд нийтлэгдсэн

ХААИС Лаосын талтай хамтран ажиллахаар тохиролцов

Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор профессор Б.Бямбаа тэргүүтэй төлөөлөгчид Лаосын Боловсролын сайдын урилгаар хоёрдугаар сарын 23-27-нд айлчлах үеэр Лаосын Боловсролын сайд М.Сумкут,  Хөдөө аж ахуй, ойн сайд Ситахенг Расапон, Үндэсний Их сургуулийн ректор  профессор С.Сукгунсенг нартай уулзаж, Сиенхуанг мужийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд зочилж, манай улсын тусламжаар байгуулсан “Хангсийн хонины аж ахуй”-н одоогийн байдалтай танилцав.

    Яриа хэлэлцээний дүнд Монгол Улсын ХААИС, Лаосын Үндэсний Их сургууль болон ХААИС, Сиенгхуанг мужийн хооронд хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай протоколуудад гарын үсэг зурав. Протоколын хүрээнд ХААИС-иас хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуульд зайлшгүй шаардлагатай мэргэжилтэн багш ажиллуулах, оюутан болон Монголд сургууль төгссөн лаос  мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтад хүлээн авах, сургалтын нэн хэрэгцээтэй сурах бичиг, сургалтын материал, гарын авлага захиалгаар бэлтгэн өгөх, улмаар хонь, үхрийн үүлдэр угсааг сайжруулах, малын эм вакцин нийлүүлэх, мал аж ахуйн эрдэм шинжилгээ, сургалтын хамтарсан үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж