Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан 15.15 цагт эхэллээ.
Хүндэтгэлийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболдоос гадна УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцож байна.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хүндэтгэлийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ “1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр бол Монгол Улс манж гүрний ноёрхлыг халж дэлхий дахинд туурга тусгаар, тусгаар тогтносон улс болохоо зарласан түүхэн өдөр” болохыг онцлон тэмдэглэлээ.
Г.Дарь