Уулзалт ярилцлага болно

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Уулзалт ярилцлага болно

Хэвлэлийн хүрээлэнгээс Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Сэтгүүл зүйн мэргэжлийн ур чадвар – өнөөгийн шаардлага” уулзалт-ярилцлагыг өнөөдөр 14.00 цагаас зохион байгуулах гэж байна. Тус уулзалтаар сэтгүүлчид ардчилал дахь үндсэн үүргээ биелүүлэхийн тулд ямар мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай, тэдгээр шаардлагыг сэтгүүл зүйн салбарт ажиллагсад хэрхэн хангаж байгаа талаар санал солилцож, цаашдын чиг хандлагыг хэлэлцэн, хамтран ажиллах боломжийн талаар ярилцах юм. Хэвлэлийн Хүрээлэнгийн арван таван жилийн ой удахгүй тохиох учир тус Хүрээлэн нэг талаар үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт хийж, нөгөө талаар салбарын нөхцөл байдал, шаардлага хэрэгцээг шинээр тодорхойлох үүднээс уг арга хэмжээг тус Хүрээлэнгийн үе үеийн төгсөгчдийн хүрээнд зохион байгуулж байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж