Засгийн газрын ээлжит хуралдаанаар агентлагийн хэд, хэдэн дарга нарыг чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар нарыг чөлөөлжээ. Мөн Мэдээлэл шуудан харилцаа, холбооны газрын дэд дарга А.Мөнхбат, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Х.Мурат, Авто газрын дарга Б.Цэнгэл нарын эрхмүүд ажлаасаа чөлөөлөгджээ.
Г.Дарь