“Алтан гурвалжин”-гийн эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

“Алтан гурвалжин”-гийн эзэд тодорлоо

Төв аймгийн оны шилдгүүдийг шалгаруулах “Алтан гурвалжин” арга хэмжээ Улаанбаатар хотноо долоо дахь жилдээ боллоо. Энэ арга хэмжээг аймгийн ЗДТГ, Нутгийн зөвлөл, Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлаг хамтран зохион байгуулдаг учир “Алтан гурвалжин” хэмээн нэрлэжээ.  Энэ үеэр нутгийн уугуул бизнес эрхлэгчид болон ажил хэрэгч эрхмүүдийг уулзуулан туршлага солилцох, хамтран ажиллах боломж нөхцлийг нээж, үйл ажиллагааг нь дэмждэг байна. Хамгийн гол нь орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг шалгаруулан алдаршуулах гол зорилготой наадам юм. Энэ удаагийн “Алтан гурвалжин 2011” наадам хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аж үлйдвэрийн салбар, төр нийгэм болон орон нутгийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын дунд есөн номинациар болж өнгөрлөө. Төв аймгийн 2011 оны “Шилдэг нөхөрлөл, хоршоо”-гоор Өндөрширээт сум, “Ширээт хөгжил” хоршоо Ц.Оюун, “Шилдэг газар тариалан эрхлэгч”-ээр Баянцогт сумын “Туна” ХХК, “Шилдэг мал аж ахуй эрхлэгч”-ээр Баянчандмань “Фермер” Б.Ганболд, “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр Эрдэнэсант сум, “Ундрах сүндэр” ХХК, “Шилдэг худалдаа үйлчилгээ эрхлэгч”-ээр “Улаанбаатар Их дэлгүүр”, “Байгаль орчин аялал жуулчлалын салбар”-аар  Улаанбаатар “Мөнх-Оргил” трейд, “Шилдэг хөрөнгө оруулагч”-аар Архуст “Ордгео” ХХК, “Шилдэг хүний хөгжил нийгмийн халамж үзүүлэгч”-ээр “Авралын арми” ТББ Н.Ганхуяг тус тус шалгарлаа

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж