Тэсэрч дэлбэрэх бодис алдагдах зөрчил багасжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Тэсэрч дэлбэрэх бодис алдагдах зөрчил багасжээ

Дотоодын цэргийн штабын Харуул хамгаалалтын хэлтсээс тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн удирдлагатай өчигдөр уулзжээ. Уулзалтад тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, үйлчилгээ явуулах эрх бүхий “Бласт” ХХК, “Мера” ХХК зэрэг есөн аж ахуйн нэгжийн захирал,  хуулийн зөвлөхүүд оролцжээ. Уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн удирдлага тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээврийн замд  хамгаалж хүргэж байгаа нь аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой болсон гэж үзжээ. Мөн  тэсэрч дэлбэрэх бодис тээврийн замд алдагдах, дутах, маршрут зөрчих зөрчил арилж үр дүнтэй байгааг  уулзалтад оролцогсод онцолж байлаа.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж