Ерөнхийлөгчийн үгийг чих тавин хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн үгийг чих тавин хүлээж байна

Өнөөдөр Тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулж Монгол Улсын Их Хурал хүндэтгэлийн чуулган хийх гэж байгаа. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн оролцож үг хэлнэ. Мөн манай улсад суух дипломат элчин сайдууд хүндэт зочид, үе үеийн төр засгийн тэргүүнүүд хүндэтгэлийн чуулганд уригдаад байна. Энэхүү хүндэтгэлийн чуулганы гол анхаарал татах үгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хэлэх байх хэмээн сэтгүүлчид улстөрийн хүрээнийхэн хүлээж байгаа.

Аливаа чухал тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулж ард түмэндээ ханддаг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үг ямагт анхаарал татдаг, нэг хэсэгтээ ярианы сэдэв болдог билээ. Шинэ оны босгон дээр, Тусгаар тогтнолын ойг тохиолдуулж хэлэх  Ерөнхийлөгчийн үг монголын ард түмэнд нэгийг бодогдуулсан, омог бадраасан үг байх биз ээ. Чуулган 15.00 цагт эхлэх бөгөөд МҮОНТВ, EAGLE NEWS зэрэг таван телевиз шууд дамжуулах юм байна.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж