Дундговь аймгийн “Тогтвортой амьжиргаа-II” төслийн нэгж 2011 онд ажлын амжилтаар дүүрэн байлаа. “Тогтвортой амьжиргаа-II” төсөл энэ жил Олон нийтийн санаачилга бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 195,6 сая төгрөгийн өртөг бүхий 29 төсөл, Бэлчээрийн мал аж ахуй эрсдэлийн удирдлага бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 224,7 сая төгрөгийн өртөг бүхий 68 төслийг хэрэгжүүлж, нийт 420,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг Дундговь аймагт оруулсан байна. Төслийн хүрээнд 348 га бэлчээрийг хашиж, 41 энгийн уурхайн худгийг засварласан байна. 2011 онд аймгийн төслийн нэгж Дэлхийн банкны шалгалтад амжилттай онц үнэлгээтэйгээр шалгагдаж, улсын хэмжээнд ажлаараа хоёрдугаар байр эзэллээ. Аймгийн төслийн нэгжийн зохицуулагч О.Долгорсүрэн “Шилдэг ажилтан”-аар шалгарлаа.
С.ПҮРЭВСҮРЭН