“Дарханы дуучид” тусгай байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

“Дарханы дуучид” тусгай байр эзэллээ

“National Geographic”-ийн “Аялагч” сэтгүүл энэ оны шилдэг гэрэл зургаа мөн шалгаруулав. “Аяллын хөргүүд”, “Байгаль”, “Мэдрэмж”, “Галзуу мөчүүд” хэмээх дөрвөн төрөлд нийт 13 мянга гаруй зураг ирснээс ийнхүү шилдэг зургуудыг шалгаруулжээ. Эхний гурван байрын бүтээлүүдээс гадна тусгай байрын шагналыг долоон зурагт олгосны нэг нь “Дарханы дуучид”. Крис Де Брюний Монголын Дархан хотод авсан “Хээрийн дуу” хэмээх зураг.



Шилдэг зургуудыг “National Geographic”-ийн “Аялагч” сэтгүүлийн энэ сарын дугаарт нийтэлсэн байна.




Бен Каналесийн Орегон мужийн Кратер нуурын эрэг дээр авсан энэхүү зураг нэгдүгээр байр эзэлж, Британи, Ирландаар аялах хоёр хүний эрхийн бичгийн эзэн болов. Фото аппарын time-lapse-ийг өвөрмөцөөр ашигласныг нь шүүгчид үнэлсэн төдийгүй толгойдоо зүүсэн гар чийдэнгээр “хулхи” сүүн замыг тэнгэрт үүсгэсэн хошин шогийн мэдрэмж нь тэргүүн байрыг түүнд авчирчээ.




Харин хоёрдугаар байрыг Испанийн Сан Диего хотын нэгэн сүмд Жайт Мурсиягийн авсан “Нүглээ наминчилсан нь” хэмээх энэ зураг шалгаран Энэтхэгийн Агра, Дели, Жайпур, Удайпур хотуудаар ес хоног аялах эрхийн бичиг гардав.




Гуравдугаар байрт Кенийн анааш, охин хоёр орлоо. Бяцхан охины гараас хооллож байгаа анаашийн уярч, нялхарсан төрх Робин Мурт энэхүү шагналыг авчирч, хоёр хоног гэрэл зургийн сургалтад суух эрхийг олгосон байна.




Крис Де Брюний Монголын Дархан хотод авсан “Хээрийн дуу” хэмээх зураг тусгай долоон байрын нэгийг эзэлжээ.


Эх сурвалж: http://news.nationalgeographic.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж