Э.Амартүвшин, Г.Ариунбаатарыг оны алдартнаар нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин, Г.Ариунбаатарыг оны алдартнаар нэрлэжээ

Өдөр тутмын “Өнөөдөр” сонин өдгөөгөөс 11 жилийн өмнө “Оны алдартнууд”-ыг нэрлэдэг уламжлалтай болсон. Тэгвэл 2011 оны алдартнуудаа “Өнөөдөр” сониныхон нэрлэлээ. Өнгөрч буй 2011 онд сонгодог урлагийнхан амжилт бүтээлээр дүүрэн байсан. Тиймдээ ч “Өнөөдөр” сонин “Оны алдартан”-уудын дунд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрт шалгарсан дуурийн дуучин Г.Ариунбаатар нар багтжээ.

УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин нь П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд эх орноо төлөөлөн амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Харин Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Г.Ариунбаатар энэ сарын эхээр болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээнд тэргүүн байрт шалгарч, Монголын дуурийн дуучдын амжилтыг бататгасан юм.

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж