
2010 онд Сандра Баллок “The Blind Side” киноны дүрээр “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагналын эзэн болох үеэр түүний нөхөр Жессе Жеймс шивээсний модель бүсгүйтэй учир ургуулсан тухай шуугиан дэгдсэн юм. Сандра Баллок шагнал авахдаа амжилтад хүрэхэд нь нөхрийнх нь үүрэг их байсан гэж хэлж байсан билээ. Сандра Баллок нөхрөөсөө салсны дараа Луис нэртэй хүүг өргөж авсан юм. Харин түүний экс нөхөр Жессе Жеймс шивээсийн модель бүсгүйтэй сүй тавьсан боловч удалгүй салжээ.
Н.Энх