Нийгмийн хариуцлагыг тэргүүн зэргийн бодлого болгон ажилладаг Капитал банкны хамт олон шинэ оны өмнө Дархан-Уул аймгийн хүүхэд залуучуудад зориулан нэгэн сайхан боломжийг бий болгов.


Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд болон оюутан залууст чиглэсэн мэдээлэл, харилцаа, сургалтын цогц шийдэл бүхий www.EasyNet.mn сайтыг “Easy Net” ХХК нь Дархан суманд нэвтрүүлж байгаа билээ. Энэ үйлчилгээг авахын тулд хүүхэд бүрт хямд бөгөөд чанартай, техникийн үзүүлэлт сайтай компьтер нэн чухал хэрэгтэй байв.
Тэгвэл Капитал банк "Easy Net” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжиж, сарын 1%-ийн хүүтэй лизингийн зээлийг авч 315,000 төгрөгөөр хэрэглэхэд хялбар, авсаархан, чанартай нөүтбүүкийг худалдан авах боломжийг олгож байна. Энэхүү нөүтбүүкийг худалдан авсан хүүхэд залуучууд www.EasyNet.mn сайтад утасгүйгээр холбогдох боломжтой болно.
Капитал банкны санал болгож байгаа нөүтбүүкийн лизингийн зээлийг авах нь олон давуу талтай. Үүнд:
1.Зээлийн хүү бага, чирэгдэл багатай.
2.Комьютерийн үнэ хямд
3.Хугацааны хувьд боломжийн
4.Сарын төлбөр бага тул ямар ч түвшний айл өрхийн хүүхэд энэ нөүтбүүкийг авах боломжтой.
5.Нөүтбүүктэй болсноор www.EasyNet.mn сайтыг ашиглан мэдээ мэдээлэл авах төдийгүй орчин үеийн сургалтын үр дүнтэй хэлбэрээр мэдлэг олж авна.
Энэ бол Капитал банкны нийгмийн хариуцлагын чиглэлээр хийж байгаа ээлжит ажил бөгөөд оюуны томоохон хөрөнгө оруулалт болно.