
Наадмын шилдэг оюутнаар Баян-Өнжүүл сумын харьяат ХААИС-Эдийн засгийн сургуулийн дөрөвдүгээр ангийн оюутан Г.Цэрэндаш, шилдэг малчнаар Лүн сумын малчин М.Баярбат, шилдэг тариаланчаар Борнуур сумын харьяат М.Бямбадорж, шилдэг спортын залуугаар Бүрэн сумын харьяат, Онцгой байдлын ерөнхий газрын “Аварга” спорт хорооны тамирчин, 2011 онд самбо бөхийн улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, жиу-жицу бөхийн залуучуудын улсын аваргын хүрэл медаль, жүдо бөхийн өсвөрийн улсын хошой аварга, Улсын наадамд 2011 онд 128 хүүхдээс түрүүлж, улсын шонхор цол хүртсэн Б.Самданжамц, шилдэг уран бүтээлчээр Баян-Өнжүүл сумын харьяат дуурийн дуулаач мэргэжилтэй. ЦЕГ-ын “Сүлд” чуулгын дуучин, Алдарт хөгжмийн зохиолч М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын 24 дэх удаагийн тэмцээнд эрэгтэй дуучдын төрөлд тэргүүн байр шагнал хүртсэн Г.Ариунбаатар, шилдэг бизнесмэн залуугаар Баян-Өнжүүл сумын харьяат “ЕССО” компанийн захирал С.Алтанхуяг, шилдэг улс төрчөөр УБЦТС ХК-ны Зуунмод суман дахь хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер Д.Мөнхбаатар нар шалгарч, 2011 оны шилдгийн шилдэг залуусаар тодорлоо.