“Нисванис” хамтлагийн дуучин Амгаа аав болжээ. 2011 он түүний хувьд олон сайхан үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Өнгөрсөн наймдугаар сард нижгэр хуримаа хийсэн тэрбээр саяхан үрийн зулай үнэрлэж, охинтой болжээ. Шинэ жилийн өмнөхөн шинэ хүнтэй болсон тэрбээр эхнэр, охиноо халамжлаад тун ч завгүй яваа гэнэ лээ.
Шинэ оны өмнө бүл нэмсэн залуу хосуудад баяр хүргэе.
Г.Даша