Байнгын хороодын хуралдаан хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Байнгын хороодын хуралдаан хойшиллоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.30 цагаас “А” танхимд, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагт “Б” танхимд тус бүр эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшиллоо.

Тухайлбал, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байлаа. Энэхүү төслийн хүрээнд гурваас дээш хүүхэдтэй эхчүүдэд сар тутамд тэтгэлэг олгох тухай асуудал багтаж буй билээ. Мөн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан юм. Тэгвэл УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар "Санхүүжилтийн тухай" байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх ёстой байв.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж