Засгийн газрын ээлжит хуралдаан 10.00 цагт зарлагдсан ч хараахан эхлээгүй байна. Тус хуралдаанаар нийт 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсний дотор
Иргэний үнэмлэхийг үнэ төлбөргүй олгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төслийг авч хэлэлцэх юм байна. Мөн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн төслийн тухай, Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд Засгийн газраас өгөх саналын тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай, ”Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенци”-д нэгдэн орох тухай асуудлууд энэ өдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Г.Дарь