
огцруулах шийдвэрийг гаргажээ. Тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид гурван
өдөр хуралдсаны дүнд өчигдөр эл шийдвэрийг гаргажээ. Эл нууц санал
хураалтад ИТХ-ын 26 төлөөлөгч биеэр оролцсоноос МАН-ын 15, АН-ын гурван
төлөөлөгч Д.Оюунбатын эсрэг санал өгсөн байна. Харин Засаг дарга
Д.Оюунбат нарын долоон хүн хуралдааныг орхин гарсан байна. Тиймээс
тэднийг огцруулахын эсрэг санал өгсөнд тооцжээ.
Засаг дарга Д.Оюунбатыг огцруулсан ИТХ-ын шийдвэрийг өнөөдөр Ерөнхий
сайдад танилцуулах юм байна. Дараагийн Засаг даргад “Эрдэнэт” үйлдвэрийн
Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч З.Ганбаатар, Ц.Бат-Энх, тус аймгийн Гаалийн
газрын дарга Винтов нарын нэр яригдаж эхэлсэн тухай mminfo.mn сайт
мэдээлжээ.
А.Зул