Бразили дэлхийн зургаа дахь том эдийн засаг болов

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Бразили дэлхийн зургаа дахь том эдийн засаг болов

Бразили
улс дэлхийн томоохон эдийн засгуудын чансааны зургаад бичигдэн Их
Британийг гүйцэж түрүүлэв гэж “Centre for Economics and Business
Research” байгууллагын эдийн засагчдын мэдээнээс ишлэн ВВС дамжуулав. Уг
судалгааг ОУВС-гийн илтгэлд үндэслэн гаргасан байна.

Бразилийн
хүн ам нь 200 сая бөгөөд тус орны эдийн засгийн өсөлт 2010 онд 7,5 хувь
байсан бол энэ жил 3,5 хувь байгаа. Мөн шинжээчид чансаагаар Азийн
орнууд дээшилж буйг хэлж байна. Нэгдүгээрт өмнөхийн адил АНУ дараалаад
Хятад, Япон, Герман ба Франц, Итали, Орос ба Энэтхэг орон эхний арван
том эдийн засаг болж байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж