Ferrari 360 Modena бол дэлхийн хамгийн хурдан лимузин. Лондон хотын Knightsbridge орчимд Зул сарын баярыг тохиолдуулан олон нийтэд үзүүлсэн энэ төмөр хөлөг Ferrari-гийн бэлгэдэл болсон улаан өнгөтэй. Энгийн 360 Modena загварыг өөрчилж, уртасган суудал нэмснээр найман хүний багтаамжтай болжээ. Цагт 260 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай Ferrari 360 Modena одоогийн байдлаар дэлхийн хамгийн хурдан лимузин. Үнийн тухайд 390 мянган ам.доллар ажээ.
Т.Маша