ХААН Банк “Баярлалаа” сүлд модны наадам

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

ХААН Банк “Баярлалаа” сүлд модны наадам

Ирээдүйн харилцагчидтайгаа хамт хуучин оноо үдсэн “Баярлалаа” сүлд модны наадам гайхалтай байлаа

Бүтэн
жилийн турш хүлээсэн цагаан сахалтай өвлийн өвгөн, мөнгөн гоёлтой цасан
охидтой хүсэн хүлээсэн хүслийн шинэ жил. Зүүдний тэртээх алсаас цаа
буга, цасан охин үлгэрийн баатрууд, алиалагч, циркчид, нугараач охидоо
дагуулсаар өвлийн өвгөн “Баярлалаа” сүлд модны наадмыг зорин ирсэн өдөр
бямба гаригт тохиосон юм. “Баярлалаа” сүлд модны наадамд зөвхөн ХААН
банкны хадгаламж эзэмшигч багачуудын төлөөлөл болох хадгаламжаа хамгийн
идэвхтэй ашигладаг азтай багачууд Мазаахай түүний найзууд, чарга дүүрэн
бэлэгтэй өвлийн өвгөнтэй нэгэн өдрийг өнгөрөөсөн юм. Үлгэрийн орны
цагийн зүүг баяр наадамд дургүй эмгэн шулам хулгайлж, шинэ жилийн баяр,
өвлийн өвгөнөө хүлээж байсан багачуудын сэтгэлийг зовоож байсан ч Цасан
гуа, хүүхдийн ордны бяцхан авьяастнуудын дуунд уярч, бүжгэнд мансуурсан
эмгэн шулам өөрийн хүсэлтээр үлгэрийн орны цагийн зүүг буцааж өгснөөр
энэ өдөр хамгийн гайхалтай шинэ жилийг багачууд үдсэн юм.

Дуслыг
хураавал далай болно гэж мэргэн үг бий. Хүн бүр өөрийн ирээдүйд хөрөнгө
оруулж, өдөр бүр мөнгө хуримтлуулснаар ирээдүйд өөртөө болон өөрийн
амьдралдаа том хөрөнгө оруулалт хийж байгаагийнх. Тэгвэл хүүхдийнхээ
ирээдүйн боловсролд санаа зовохгүйгээр хуримтлал үүсгэх хадгаламж  нээх
боломжийг ХААН банк 2003 оноос эхлэн  иргэддээ олгож эхэлсэн. Тус банк
хамгийн бяцхан хадгаламжийн эзэдтэйгээ өнгөрсөн бямба гаригт “Баярлалаа”
сүлд модны наадмаа зохион байгуулсан юм. “Баярлалаа” сүлд модны
наадмын  бяцхан оролцогчын  нэг нас зургаан сартай хүүгийн  ээж Ч.Уянга
хэлэхдээ:

Манай хүү одоо ой зургаан сартай. Анх хүүгээ төрөхөд нь
хадгаламж нээж өгсөн юм. Олсон орлого, цалингаасаа хүүхдийнхээ ирээдүйд
хадгаламж нээхээр их олон банкны хадгаламжийг судалсан. Түүний дараа
хүү өндөртэй, найдвартай санагдсан учраас ХААН банкны “Боловсрол
хүүхдийн ирээдүй” хадгаламжийг сонгосон юм. Манайх хоёр хүүхэдтэй хоёр
хүүхдийнхээ нэр дээр хоёуланд нь хадгаламж нээсэн байгаа. Бид өөсрдөө ч
ХААН банкаар олон жил үйлчлүүлж байгаа учраас их бага гэхгүйгээр байгаа
үедээ хүүхдийнхээ хадгаламжинд тогтмол мөнгө хийж байдаг” гэсэн юм.

“Баярлалаа”
сүлд модны наадамд “Боловсрол хүүхдийн ирээдүй” хадгаламж эзэмшигч 200
гаруй хүүхэд уригдсан  байлаа. Тэдний шинэ жилийг хүүхдийн нэвтрүүлгийн
баатар Мазаахай түүний найзууд болон циркчид, сүүлийн үед залуусын 
сонсох дуртай болсон Anemone хамтлагийн охидууд чимж байсан юм.
Хадгаламж эзэмшигч олон хүүхэд байдаг ч хамгийн идэвхтэй хадгаламжаа
ашигладаг 200 хүүхдийг сонгож авсан гэдгийг тус банкныхан онцолж байсан.
Олон хүүхдийг баярлуулахын тулд хөдөө орон нутгийн 100 гаруй бяцхан
харилцагчиддаа шинэ жилийн бэлэг хүргүүлж байгаа тухайгаа Хаан банкныхан
ярьлаа Хамгийн гоё хувцасаа өмсєж ирсэн тэд  хайртай үлгэрийн
баатруудтай нь уулзуулж байгаад сүлд модны наадамд оролцогчид баяртай
байлаа. Тэд тайзан дээр Anemone хамтлагийн эгч нар, хүүхдийн ордны
бяцхан авьяастнуудтай хамтран дуулж, бүжиглэж байгаа нь өхөөрдмөөр
харагдаж байсныг нуух юун.

Энэ өдөр хүүхдүүдээ баярлуулахаар ирсэн эцэг эхчүүд ч бас тун баяртай харагдаж байсан юм. Баянзүрх дүүргийн иргэн Ц.Мөнх-Од:


“Би ХААН банкаар 17 жил үйлчлүүлж, харилцаж байгаа. Надад хамгийн
найдвартай, түргэн шуурхай үйлчилдэг болохоор би энэ банкыгг сонгосон.
Анх хүүхдийн хадгаламж нээгдэж эхлэхэд нь би хүүхэддээ хадгаламж нээсэн
юм. Ирээдүйд нь хэрэгтэй. Мөнгө олсон, цалингаа буусан үед байнга
хуримтлал нэмдэг. Өнөөдрийн хураасан мөнгө миний хүүхдийн ирээдүйд
хамгийн том хөрөнгө оруулалт болох учраас би “Боловсрол- хүүхдийн
ирээдүй” хадгаламжийг сонгосон юм” гэж байсан юм. Тайзан дээрээс дуулж,
бүжиглэхийг нь хардаг байсан багачуудын хувьд хайртай хамтлаг дуучид,
үлгэрийн баатруудтайгаа хамтран дуулж, бүжиглэж байгаагаараа “Баярлалаа”
сүлд модны наадам хамгийн гайхалтай шинэ жил болсон гэхэд маргах хүнгүй
биз.

ХААН банкны Бизнес харилцаа хариуцсан дэд захирал Д.Батсайхан хэлэхдээ:

 “Аливаа
байгууллага амжилттай явахынхаа хирээр нийгмийн өмнө хүлээсэн
хариуцлагаа биелүүлдэг. Түүний нэг нь бид хамгийн бяцхан
харилцагчидынхаа сүлд модны наадмыг зохион байгуулж байна. Бидний хувьд
амжилттай явж байгаа учраас амжилтаа харилцагч нартайгаа хуваалцаж
байгаа юм. Энэ жил бидний хувьд 20 жилийнхээ ойн хүрээнд олон арга
хэмжээ зохион байгуулсан. 20 жилийн түүх гэдэг бол өнгөрсөн түүх
гэхээсээ илүү ирээдүйд  бий болох амжилтын үндэс гэж бодож байна. Бяцхан
хадгаламж эзэмшигч  нар бол бидний ирээдүйн харилцагч нар гэсэн үг
тиймээс бид нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэхүү сүлд модныхоо наадмыг
зохион байгуулж байгаа юм. Өнгөрч буй оноо бидний хувьд олон амжилт, үр
дүн  мөн харилцагчиддаа зориулсан олон сайхан дурсамжаар үдэж байна.
Ирэх он үүнээс илүү байна гэдгийг би харилцагчиддаа амлаж байна” гэлээ.

Үнэхээр
түүний хэлснээр аливаа байгууллага амжилттай явахын хирээр нийгмийн
хариуцлагаа ухамсарладаг нь үнэн бололтой. ХААН банк 20 жилийн ойн
хүрээнд анх удаа 5000 шилдэг залуусыг нэг дор цуглуулж, монгол орны
өнцөг булан бүрт өөрийн салбаараа нээж, “Талархалын баяр”-ыг орон даяар
зохион байгуулж, Мөрөөдлийн байр хөтөлбөр, иргэдэд банкны үйлчилгээг
ойртуулахын тулд 100 гаруй АТМ сууриллуулсан гээд харилцагчидтайгаа
хуваалцсан амжилтыг дурьдаад байх нь илүүу бизээ. Ямартай ч хамгийн
бяцхан хадгаламж эзэмшигч, ирээдүйн харилцагч нартайгаа үдсэн
“Баярлалаа” сүлд модны наадам гайхалтай болж өвлийн өвгөнөөс авсан
бэлгээ дааж ядан алхах бяцхан багачуудын хувьд  жинхэнэ үлгэрийн сүлд
модны наадам боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж