Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.28-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна



2011 оны 12 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 18-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчимоор 5-10 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 13-15 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2011 оны 12-р сарын 29-нөөс 2012 оны 1 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.

30-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 31-нд баруун, болон төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 1-нд ихэнх нутгаар цас орж, салхи секундэд говь тал хээрийн нутгаар 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 1-нд нутгийн баруун хагаст хүйтний эрч чангарна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж