Филиппинийн үерт 1500-аад хүн амиа алдав

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Филиппинийн үерт 1500-аад хүн амиа алдав

Филиппинийн өмнөд хэсгийг хамарсан үерт амиа алдагсдын тоо 1,500 хол давжээ. Минданао арлын орчмоос амиа алдагдсын нэлээд хэдэн цогцсыг олсон талаар албаны хүмүүс мэдээлжээ. Үерт хичнээн хүн амиа алдсаныг нарийн тодорхойлох аргагүй байгаа гэнэ. Аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байгаа ажээ. Энэ сарын 16-18 өдөр дэгдсэн Ваши хар салхи хэд хэдэн хотыг хуу хамсан юм. Хар салхины дараах хүчтэй аадар борооны улмаас үер бууж олон хот суурин усанд автаад байгаа юм. Шинжээчдийн таамаглаж буйгаар амиа алдагсдын тоо 1453 хүрчээ. Тус улсын гамшгаас хамгаалах агентлагын тооцоолж буйгаар хар салхины уршгаар орон гэргүй болсон 60,000 гаруй хүнд түр хоргодох байр барихад цаад тал нь зургаан сар шаардагдах бололтой. Орон гэргүй болсон Филиппинчүүд сургуульд түр толгой хоргодож байгаа юм байна. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж