Күнзийн институтын “Шилдэг хүн”-ээр шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2011.12.27-нд нийтлэгдсэн

Күнзийн институтын “Шилдэг хүн”-ээр шалгарчээ

МУИС-ийн Күнзийн Институтын Монголын талын захирал М.Чимэдцэеэ дэлхий дахины Күнзийн Институтын 2011 оны “Шилдэг хүн”-ээр шалгарч, “Мөнгөн медаль”, “Хүндэт өргөмжлөл” хүртжээ. Өнөөдөр дэлхийн 105 улсад 350 Күнзийн Институт, 500 гаруй Күнзийн танхим ажилладаг бөгөөд жил бүрийн оны сүүлчээр Бээжин хотод Дэлхийн Күнзийн Институтын их хурал хуралдаж, тухайн оны шилдэг 20 хүнийг шалгаруулдаг журамтай ажээ.

“Оны дэлхийн шилдэг хүн”-ийг хятад болон гадаадын нэр хүнд бүхий хүмүүсээс бүрдсэн шүүгчдийн тусгай баг Күнзийн Институтын төвийн нэр дэвшүүлсэн хүмүүсээс тусгай журам, үзүүлэлтээр сонгон шалгаруулдаг байна. Энэ жилийн “Дэлхийн шилдэг хүн”-ий шагналыг Монголоос гадна БНХАУ, АНУ, Англи, Япон, Сингапур, БНСУ, Норвеги, Мажар, Вотсван зэрэг орны Күнзийн Институтын захирлууд хүртжээ. Уг шагналыг энэ 12-р сарын 11-14-ны өдрүүдэд Бээжин хотод хуралдсан Дэлхийн Күнзийн Институтын VI их хурлын нээлтийн ёслол дээр БНХАУ-ын удирдагчдын нэг-ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн Ли Чанчүнь гардуулсан байна. Уг медалийг цалин цагаан мөнгөөр урласан ажээ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж